Бидний тухай

Бид юу хийдэг вэ? 
Бид ААНБ-уудад чиглэсэн сорилт туршилт, хөндлөнгийн хяналт, баталгаажуулалтын зуучийн үйлчилгээг үзүүлдэг ба энэхүү үйлчилгээг ААНБ-ын онцлог ба бодит хэрэгцээнд тохирсон ухаалаг, зардал багатай, үр дүнтэй байдлаар хүргэхэд гол үнэ цэн өгч ажилладаг. Бид тохирлын үнэлгээний байгууллага (тохирлын үнэлгээний) биш бөгөөд эрэлт хэрэгцээ үүссэн ААНБ-ыг зөв тохирлын үнэлгээний үйлчилгээтэй нь холбож ажилладаг дундын зуучлалын бизнес модельтой байгууллага юм.

Бизнесийн харилцаанд тохирлын үнэлгээний хэрэгцээ (хөндлөнгийн сорилт, туршилт хийлгэх, хяналт явуулах, баталгаажуулалт хийлгэх гэх мэт) хэрэгцээ шаардлага олон янзын байдлаар үргэлж гардаг. Тухайлбал экспортод гаргах, худалдан авагч болон харилцагчийн шаардлагыг хангах, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг стандартчлал юмуу эсвэл техникийн зохицуулалтын шаардлагыг хангасаныг нотлох зэрэг олон янзын байдлаар ийм хэрэгцээ үүсдэг.

Монгол улсын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль нь тохирлын үнэлгээний хууль эрхзүйн шаардлагыг тодорхойлсон байдаг ба тодоруулбал хуулийн 13.2-т "Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна" гэж заасан байдаг нь тохирлын үнэлгээний нийгэм ба зах зээлийн ерөнхий хэрэгцээ шаардлагыг тогтоож өгсөн байдаг.

3 Х үнэт зүйлс 

ХЭРЭГЛЭГЧ ТӨВТ БАЙХ
ХЭМНЭГЧ БАЙХ 
ХОЛБОГЧ БАЙХ

Манай үйлчилгээний үнэ цэн

Бидний үйлчилгээ зөвхөн тохирлын үнэлгээ биш юм. Бид түүнээс илүү үнэ цэнийг харилцагч нартаа бий болгодог.
ХЭРЭГЛЭГЧ ТӨВТ БАЙХ
Тохирлын үнэлгээ нь олон чиглэлээр явагддаг ба байгууллага өөрийн бодит хэрэгцээ, онцлогт тохирсон ЗӨВ үйлчилгээг авахад бид үнэ цэн өгдөг.
ХЭМНЭЛТТЭЙ БАЙХ
Тохирлын үнэлгээний ажлын нэр төрөл, чиглэл, хамрах хүрээ, үйлчилгээг үзүүлэгч байгууллагын үнийн бодлого зэрэг олон хүчин зүйлээс хамаарч энэ төрлийн үйлчилгээнүүд үнийн маш өргөн интервалтай. Бид харилцагчийнхаа тохирлын үнэлгээний ажлын зардлыг хэмнэх, оновчлоход бодит үнэ цэн өгч ажилладаг. 
 ХОЛБОГЧ БАЙХ   
Бид харилцагчийнхаа тохирлын үнэлгээний байгууллагатай хийх харилцаанд дундын гүүр болж ажилладаг ба тохирлын үнэлгээний хүрээнд үүсдэг олон талт харилцаанд найдвартай холбогч байх үүрэг хүлээдэг. 
Бид харилцагчийнхаа тохирлын үнэлгээнд зарцуулсан зардал, хүчин чармайлт, цаг хугацааг үр дүнтэй байлгахад өгч буй гол үнэ цэн юм. Өөрөөр хэлбэл  тохирлын үнэлгээнээс харилцагчдаа бодит үр дүн бий болгоход бид чиглэж ажилладаг 

Түншлэл

Бүтээгдэхүүний сорилт, туршилт, хөндлөнгийн хяналт, баталгаажуулалтын үйлчилгээ явуулахдаа бид гадаад,дотоодын мэргэжлийн олон байгууллагуудтай түншлэн ажилладаг 

Үнэлгээчин аудиторууд

Баталгаажуулалт болон хөндлөнгийн үнэлгээнд өөрийн чадамжтайг баталгаажуулсан (certified) мэргэжилтэнүүдтэй бид хамтран ажилладаг. 

Хэрэв та Үнэлгээчин болон аудитороор ажиллах чадамжийн шаардлагыг хангасан эсвэл энэ чиглэлд ажиллах хүсэл сонирхолтой бол бидэнтэй хамтран ажиллах боломжтой.  

Хамтрагч түншүүд:


Search