Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа


Сорилт туршилт
Үйлдвэрлэл болон худалдааны ААНБ-ууд өөрийн бүтээгдэхүүнийг сорилт туршилтад оруулах хэрэгцээ олон байдлаар үүсдэг. Тухайлбал:
  • Байгууллагын дотоод чанарын хяналт, магадлагааны зорилгоор
  • Бүтээгдэхүүний тохирлыг нотлох эсвэл тохирлын үнэлгээний зорилгоор  
  • Худалдан авалт, нийлүүлэлт хийх гэх мэт худалдаа арилжааны хамтын ажиллагааны үед хөндлөнгийн хяналтын зорилгоор
  • Хил гаалийн шаардлагаар буюу эскпорт болон импортын шаардлагаар гэх мэт
Бид эдгээр хэрэгцээ үүссэн ААНБ-уудад бүтээгдэхүүний сорилт, туршилтын зуучийн үйлчилгээг үзүүлдэг. 

Бүтээгдэхүүний сорилт туршилт хийх арга аргалчлалыг сонгох, тогтоох, сорилт туршилтыг итгэлтэй найдвартай явуулж, сорилт туршилтын үр дүнг бизнесийн зорилтондоо ашиглаж үнэ цэн бүтээхэд бид үйлчилгээ үзүүлдэг.
Хөндлөнгийн хяналт
Бизнесийн байгууллага, ААНБ-ууд худалдан авалт хийх, урт хугацааны эсвэл томоохон төсөл хөтөлбөрт гэрээт, түншлэгч байгууллаггуудтай, хамтран ажиллахдаа  гэрээт талууддаа хөндлөнгийн үнэлгээ явуулдаг. 
Энэхүү үнэлгээг захиалагч, нийлүүлэгч талуудаас ангид, ашиг сонирлын зөрчилгүй, мэргэжлийн хөндлөнгийн байдлаар явуулах нь оролцогч талуудын аль алиных нь ашиг сонирхолыг тэнцүүлж  үнэлгээний үр дүн, дүгнэлт тайлангийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг дээшлүүдэг.

Энэхүү үнэлгээг худалдан авалт хийхийн өмнө, эсвэл сонгон шалгаруулалтын үед чадамжийн үнэлгээ хийх 
гэрээний хэрэгжилтийн үед нийцлийн үнэлгээ хийх, 
худалдааны үед чанар, аюулгүй байдал, чадамжийг баталгаажуулах гэх мэт зорилгоор явуулдаг. 


Баталгаажуулалт
ААНБ-ууд ямар нэг тогтолцооны стандарт буюу түүнтэй төстэй шаардлагыг хангасан болохоо нотлох эрэлт хэрэгцээ олон янзын хэрэгцээ шаардлагын улмаас үүсдэг. Тухайлбал: 
  • Өөрийн сайн дурын хэрэг зоригоор, 
  • Худалдан авагч, захиалагч болон Хэрэглэгчийн шаардлагаар
  • Зохицуулалтын буюу эрх бүхий байгууллагын шаардлагаар гэх мэт 
Тухайлбал ISO, НАССР, GDPR гэх мэт ОУ-ын болон салбарын стандартууд манай улсад болон олон улсад түгээмэл хэрэглэгддэг. 

Бид эдгээр хэрэгцээ үүссэн ААНБ-д тогтолцооны баталгаажуулалтын зөвлөн туслах зуучийн үйлчилгээг үзүүлдэг ба харилцагчаа бодит хэрэгцээндээ тохирсон, зөв баталгаажуулалтыг, хялбар, өртөг багатай, үнэ цэнтэй байдлаар авахад манай үйлчиллгээ чиглэдэг. 

Баталгаажуулалт гэж юу вэ?

ААНБ нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний (зарим тохиодолд онцлог процесс, үйл ажиллагаагаа) чанар, аюулгүй байдал, гарал үүсэл, боловсруулагдсан байдал зэргийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж, түүнийг гэрчлэн баталгаажуулахыг баталгаажуулалт гэдэг.

Өнөөгийнн олон талт бизнесийн ертөнцөд хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын баталгаажуулалт нь бизнесийн байгууллагын олон хэрэгцээ шаардлагын хангаж бизнес өсөлт хөгжил, зах зээл тэлэлт, өрсөлдөх чадварт эерэг хувь нэмэр оруулдаг.
Search